Ким Чен Ун устөрөгчийн бөмбөгтэй болсон хэмээн сайрхжээ

БНАСАУ-ын цэрэг шинэ зэвсэглэлтэй болжээ. Юу гэвэл, төрийн тэргүүн Ким Чен Уны хэлснээр, одоо тэд устөрөгчийн бөмбөгтэй болсон байна. Тэр Пхеньян дахь цэргийн нэг шинэчлэгдсэн заводааророх үеэрээ ингэж мэдэгдлээ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжилжээ.

Манай орон цөмийн зэвсэглэл,устөрөгчийн бөмбөгийн аль алинтай аугаа их гүрэн боллоо гэж тэр хэлсэн байна.Гэсэн ч Умард Солонгос устөрөгчийн бөмбөг хийж чадсаныг нотлох ямар ч баримт одоогоор алга байна. Үүнийг албан ёсоор батласан мэдээ ирээгүй гэж “Оросын мэдээллийн алба” мэдээлжээ.

БНАСАУ АНУ-ыг цөмийн зэвсгээр заналхийлж байсан билээ.Америкийн ерөнхийлөгч Барак Обамаг Өмнөд Солонгост албан ёсоор айлчлах үеэр анх ингэж сүрдүүлсэн юм. Умард Солонгост хүний эрх зөрчиж байгаа тухай мэдээгшалгахыг даалгасан НҮБ-ын тогтоолыг Ким Чен Ун мөн гэжиймэрхүү байдлаар хүлээж авчээ.Тус орны шорон гянданд нацистуудын зэрлэг үйлдэлтэй зүйрлүүлж болохоор эрүүл шүүлт тулгаж, хүмүүсийг олноор нь алж хядаж байна гэж уг баримт бичигт дурдсан юм.

“Манай улсад халдах зорилго тавьж байгаа АНУ-ын дайсагнасан бодлого нэгэнт тодорхой болсон одоогийн нөхцөлд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үзэл санаа тулгамдсан шинж чанараа алдлаа” гэж тус улсын гадаад харилцааны яамны төлөөлөгч мэдээлжээ. БНАСАУ цөмийн туршилт гурван удаа хийсэн бөгөөд атомын бөмбөг хийхзохих материалтай хэмээн үздэг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ