АНУ-ын сангийн яам “Исламын улс” хичнээн мөнгөтэйг мэдээлжээ

“Лалын улс” бүлэглэлийнхэн хагас тэрбум ам.долларын хөрөнгөтэй байна. Ройтерс агентлаг энэ талаар мэдээлэхдээ АНУ-ын Үнэт цаасны газрын ажилтан Адам Шубины хэлснийг иш татжээ.
Ирак, Сирийн банкны авдараас хагас тэрбумаас нэг тэрбум хүртэл ам. доллар дээрэмдэж, хар зах дээр газрын тос худалдан бас 500 саяыг олсныг Шубин мэдэгдсэн аж. Тэр АНУ-ын үнэт цаасны газрын терроризм, санхүүгийн тагнуулын асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын орлогчийн алба хашдагийг агентлаг дурьдсан байна.
Мөн террористууд тус бүлэглэлийн хяналтад байгаа нутгийн хүн амаас “олон саяыг” сүрдүүлэх аргаар авчээ. “Ингэхдээ маш хэрцгий арга хэрэглэдэг” гэж Шубин хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ