Эрдэмтэд дэлхийн олонхи гамшигийн шалтгааныг тодруулжээ

Сүүлийн 20 жилд дэлхийд болсон бүх томхон гамшиг сүйрлийн 90 орчим хувь нь цаг агаараас үүдэлтэй байжээ. НҮБ-ын товчоо байгалийн гамшигийн тухай шинэ тайлан танилцуулсныг “Popular Science” сэтгүүлд бичсэн байна.

Мэдээ баримтаас үзвэл, сүүлийн 20 жилд 6457 байгалийн гамшиг (үер, ган гачиг, шуурга, ер бусын халуун зэрэг) болж, 606 мянган хүний аминд хүрч, бас 4,1 тэрбум хүнд биеийн болон эд материалын хохирол учруулжээ. Эдгээр гамшиг сүйрлээс 1,89 их наяд ам. долларын хохирол учирсан байна.

Эрдэмтдийн хэлснээр, цаг агаарын үзэгдэлнь бусад гамшиг сүйрэлтэй харьцуулвал хамгийн их сүйтгэлт хүчтэй байжээ. Гэвч шуурга, хар салхи илүү олон хүн буюу 242 мянга, харин их халуунаас болж 148 мянган хүн амь үрэгдсэн байна.

НҮБ байгалийн шинжтэй (газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, цунами, өвчин тахал, солир), түүнчилэн техногеннийн гамшиг л ордог гамшиг сүйрлийн мэдээллийн олон улсын санг үндэслэн өөрийн тооцоог хийжээ. Дайн зэрэг цэргийн ажиллагаа, террорын ажилагаа зэрэг нь мэдээнд ордоггүй байна.

Арваас илүү хүний амь насанд хүрч, наад зах нь олон зуун хүнд хохирол учруулсан юм уу улс орны эрх баригчдыг онц байдал зарлахад хүргэсэн тэр байгалийн гамшиг л олон улсын мэдээллийн санд ордогийг тэмдэглэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ