Европын холбоо Сирид зэвсэг нийлүүлэх хоригийг цуцаллаа

Европын холбооноос Сирийн сөрөг хүчний эсрэг тавьсан зэвсгийн хоригоо цуцалсан байна. Брюссельд болсог хуралдаанаас энэхүү шийдвэрийг гаргажээ. Гэхдээ энэ нь Европын холбоо Сирид зэвсэг нийлүүлнэ гэсэн үг биш. Сүүлийн өдрүүдэд Франц, Их Британи улсуудын зүгээс Сирид зэвсэг нийлүүлэх боломжтой тухай мэдээлэл цацагдаж байгаа. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Сенатын танхимд Сирийн босогчдод зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм. Түүнчлэн олон улсын зүгээс Сирид химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн хардаж буй боловч үүнийг тус улсын зүгээс эрс няцаасаар байгаа.
Европын холбоо нь Сирид Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийн эсрэг бослого үймээн эхэлснээс хойш хоёр сарын дараа 2011 оны тавдугаар сард тус улсад зэвсэг нийлүүлэхийг хориглосон хориг арга хэмжээ авч эхэлсэн байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ