Бар ямаа хоёрын нөхөрлөлөөр реалити шоу хийнэ

Оросын Приморийн хязгаарын Сафари-паркийн энэ хоёр амьтны нөхөрлөл Өмнөд Солонгосын телевизийн компанийн киноны сэдэв болж байна.
Тимур ямаа, Амур бар хоёр байгаль орчны тухай баримтат кино бүтээж байгаа Өмнөд Солонгосын найруулагчийн анхаарлыг татжээ. Энэ хагацашгүй хоёр найзыгкиноны нэг хэсгийн баатар болгохоор шийдсэн байна. Зургийн хэсгийнхэн Тимур, Амур хоёрын байгаа паркт хэдийнэ ирснийг тус газрын захиргаа мэдээлжээ.
“Зургийн хэсгийнхэн саяхан паркт ирж, Амур бар, Тимур ямааны нөхөрлөлийг харуулсан зургийн хэсгийг авлаа. Энэ хэсэг барын тухай кинонд орох юм. Кино хэзээ дэлгэцнээ гарах нь одоогоор тодорхойгүй байна” гэж Сафари-паркийн төлөөлөгч сурвалжлагчид хэлжээ.
Одоогоор Тимур, Амур хоёрт гол дүр ногдоогүй байгаа. Гэвч тэдний орохтэр хэсэг тэднийг дэлхийд од болгож мэдэх юм. “Энэ явдал ньамьтад хүнээс илүү ухаантайг бүх тивийн хүн ардад харууллаа, тэдэнд арьсны өнгөөрялгаварлах санаа, бие биеэ үзэн ядах явдал Оросын нэг сайтад бичсэнээр, Тимур, Амур хоёрын нөхөрлөлийн тухай реалити шоу хийхээр шийдсэн ньөмнө нь тодорхой болсон юм.
Паркийн дэвсгэрт ойрын үед вэб камерууд байрлуулж, болж байгаа явдлыг интернэтээршууд дамжуулах ажээ. Тийнхүү дэлхийн хаана ч байлаа гэсэнхүссэн хүн бүр ер бусын найзуудыг онлайны горимоор ажиглаж болох юм.
Тимур ямааг уг нь Амур бард идэш болгохоор өгчээ. Гэвч ямаа адайр ааштайнэгэн байсан учир, бар түүнтэй орооцолдохгүй байхаар шийдэж, харин удалгүй тэд нэг дээвэр дор орох болжээ. Амур бар хашаан дахь өөрийн “унтлагын өрөөг” ямаанд өгч, өөрөө дээвэр дээр нь хэвтэх болсон байна. Харин ямаа найзыгаа толгойлогч хэмээн үзэж, одоо түүнийг байнга л дагаж явдаг болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ