Ж.Керри: АНУ Оросыг ганцаардуулах бодлого баримтлахгүй

Оросыг улс төрийн талаар ганцаардуулах зорилго АНУ-д байхгүй. Тус орны төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Москвад хэлэлцээ хийхдээ ингэж мэдэгджээ. Орос, АНУ хоёр зөвшилцөх нь нийт дэлхийн хувьд чухалюм гэж тэр хэлсэн байна.

“Оросыг ганцаардуулах зорилго тавьсан бодлого бидэнд байхгүй. Үнэхээр байхгүй. АНУ, Орос хоёр зөвшилцлийн салбарт байгаа нь дэлхий нийтийн ашиг сонирхолд нийцнэ гэж бид байнга ярьж ирсэн. Энэ нь хоёр удирдагч буурь суурьтай ажиллаж, тэдний гүйцэтгэх үүрэг чухал болохыг илтгэн харуулж байна хэмээн би бодож байна” гэж Керригийн хэлснийгРИА Новости агентлаг иш татжээ.

Тэр Сирийн ирээдүйн асуудлыг тайлбарлахдаа, энд Башар Асадад байр суурь байхгүй гэж тэмдэглэсэн байна. “Асад ирээдүйд Сирийн удирдагч байх боломжтой хэмээн бид үзэхгүй байгаа” гэж төрийн нарийн бичгийн даргын хэлснийг Интерфакс агентлаг дурджээ.

Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хий үеэр“Асадын талаархи санал зөрөлдөөнд биш, харинөөрийн орны ирээдүйнталаар сиричүүд өөрсдөө шийдвэр гаргаж чадахтэр улс төрийн үйл явцад” анхаарал төвлөрүүлсэн юм гэжКерри тодруулан тайлбарласан байна.

Орос, АНУ хоёр Сирийг дэмжих бүлгийн бусад оролцогчоос далдуур ямар ч үйлдэл хийгээгүй гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров онцлон тэмдэглэжээ. “Бидбүлгийн хоёр даргын хувиар уулзсан бөгөөд Венийн уулзалтын дүнд байгуулагдсан энэ бүлгийн бусад оролцогчоос далдуур юу ч хийгээгүй” гэж тэр хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ