Хүнсний хомсдол боловсрол эзэмшихэд нөлөөлж байна

Дэлхийн хүүхдүүдийн дөрөвний нэг нь өлсгөлөнд нэрвэгдэж хүнс хоолны дутагдалд орсон байгаа тухай хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагынхан хэлж байна.
Хоол хүнсний дутагдалтай байдлаас үүдэн хүүхдүүд олон талаараа хохирч байгаа. Нэн ядуу амьдралаасаа болж сурах эрх нь ч бас хаагдсан хүүхдүүд асар олон бий. Сурлагадаа амжилт олдоггүй байдал нь хүнсний дутагдалтай ч ихээхэн хамааралтай гэнэ. Учир нь хоол хүнснээс авах амин дэмүүдийг авч чадахгүй байснаар тархины хөгжил дорой, биеийн хөгжил муутай байдаг. Африкийн орнууд, Энэтхэг, Перу, Вьетнам зэрэг олон улсад хүнсний хомсдлоос үүдэлтэй боловсролын доройтол илрэх болсон байна. Судалгаагаар есөн настай хүүхдүүдийн 19 хувь нь хүнсний хомсдлоос үүдэн сурлагадаа амжилт гаргаж чаддаггүйг нотолжээ. Харин насанд хүрэгсдийн 20 орчим хувь нь хүүхэд насандаа өлсгөлөн байдлаас болж боловсрол тааруухан эзэмшсэн байх юм.
Энэ асуудалтай холбоотойгоор “Их найм”-ын орнуудын удирдагчид ирэх сард Умард Ирландад чуулан уулзах гэж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ