Өрнөдийн ОНМХ-үүд: Путин мөнхийн үү?

Энэ өдрүүдэд өрнөдийн Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд (ОНМХ) оросын ерөнхийлөгч Владимир Путинийг мөнхийн байж магадгүй гэх юмуу түүнийгцаг хугацаанд аялах чадвартай юм хэмээн бүрнээ нухацтай шүүн хэлэлцэж байгаа аж.

Тун дажгүй нэр хүндтэй “Нью-Йорк пост” сонин 1920, 1941 онд авсан Оросын Холбооны Улсын төрийн тэргүүнтэй үнэндээ тун адилхан хоёр хүний гэрэл зургийн ”нотолгоо”бүхий өгүүлэл нийтлэжээ. Ийм адилхан хүмүүс байгааг тайлбарласан хувилбар маш олон бөгөөд бүгдээрээ л зөгнөлт зохиолынх гэлтэй. Хэн нэг нь Путинийг мөнхийн вампир хэмээн цоллож, зарим нь цаг хугацааны машин гэж ярьцгааж, харин нөгөө хэсэг нь түүнийг ерөөс ямар нэг үлгэр домгийн амьтан хэмээн үздэг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ