Нөхрөөсөө салсан нугараачийн шинэ цаг тоолол

Саяхан нөхрөөсөө салсан түүний шинэ хуанли буюу амьдралын шинэлэг хэв маяг нь шархалсан сэтгэлийг нь эдгээж, цоо шинэ амьдралыг авчирна гэдэгт найдаж буй аж.

Гемнастикч байсан Zlata ОХУ-д төрсөн бөгөөд өдгөө 29 настай бүсгүй юм. Түүний зураг авахуулсан байрлал, арьс, биеийн уян хатан байдал нь биологийн бүхий л хуулийг үгүйсгэх мэт. Zlata-гийн жинхэнэ нэрийг Жулиа Гуэнтэл гэдэг. Тэрээр цуврал зургууддаа гайхалтай уян хатан байдлыг харуулж, онцгой байхын тулд боломж бүрийг ашиглажээ. Чадсан гэдэгтээ ч итгэлтэй байгаа гэнэ.

Тэрээр хэлэхдээ "Энэ жил миний нөхөр надаас салсны дараа би өөртөө байгаа бүхнээрээ онцгойрохыг хүссэн. Энэ бол миний шинэ хуанлийн санаа юм." гэжээ.

2011 онд Zlata зөвхөн хөлөөрөө хамгийн олон лонхтой шар айраг задалж, Гиннест бичигджээ. Мөн дөрвөн жилийн өмнө зөвхөн нуруугаараа хамгийн хурдан хугацаанд буюу 12 секундэд гурван бөмбөлөг хагалж, дэлхийн дээд амжилтыг тогтоосноор Гиннест бичигдсэн байна.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ