Улаанбаатарт 9 хэм хүйтэн

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд өдөртөө хүйтний эрч сулавтар байна.
2015 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.Олон нуурын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор,Идэр, Тэс Хэрлэн, Онон, Улз, Халх голуудын саваар 16-21 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 11-16 градус, Алтайн өвөр говь болонӨмнөговийн нутгаар 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ