Тагтаа хар тамхичдыг ”матав”
Их Британийн Мерсисайд гүнлигийн Ньютон-ле-Уиллоу хотод тагтаанууд цагдаа нарт марихуан хар тамхи тариалж байсан фермийг илрүүлэхэд нь тусалжээ.
Нэгэн зэвэргэн өглөө тагтаанууд сэжигтэй байшингийн дээвэр дээр цугларцгаасан аж. Цагдаа нар тэдний байдлыг анхааралдаа авч, бусад байшингуудыг бодвол тэр байшингийн дээвэр дээр хяруу унаагүй байгааг анзаарчээ.
Үүний шалтгаан нь марихуан хар тамхи тариалдаг ферм дотор ашигладаг гэрлийн чийдэнгүүдээс ялгарч байсан дулаан гэнэ. Нууц ферм тэр байшингийн дээврийн хонгилд байрлаж байв. Цагдаа нар тэндээс марихуан хар тамхины 14 бутыг илрүүлжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ