Э.Бат-Үүл хуулийн байгууллагад хандлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн өмгөөлөгчид мэдээлэл хийлээ. Мэдээллийг тодруулбал, "Ноцтой мэдээ” сонины 34 дахь дугаарт “17 жил таг дарагдсан С.Зоригийн аллага илэрчээ” гэсэн гарчиг бүхий нийтлэл гарсан. Уг нийтлэлд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэргийн газарт байсан болон үнэн мөнийг нуун дарагдуулсан тухай бичсэн аж.
Үүнтэй холбогдуулан Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Алтанхуяг, В.Гомбодорж нар “Ноцтой мэдээ сонинд Э.Бат-Үүлийг С.Зоригийн аллагад холбоотой мэтээр бичсэн байна. Ийм илтэд гүтгэн, гүжирдсэн өнгө аястай, бодит байдалтай нийцүүлэхгүй, худал мэдээлэл тараасан учраас энэ бол гэмт хэрэг. Үүнийг бичсэн хүн, үнэн гэдгийг баталж чадахгүй бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ” хэмээв. Тиймээс Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нэр төрөө сэргээлгэхээр, үнэн худлыг шийдэж өгөхийг хүсч хуулийн байгууллагад гомдол хүргүүлжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ