Л.Гансүх нарын давж заалдах шатны шүүх хурал болно

БЗД, СБД, ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулж, гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцон ял оноосон.
Тэднээс нийт 2 тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Багануур ТӨХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Түүнчлэн тэдний албан тушаал хаших эрхийг тодорхой хугацаагаар хасч, Л.Гансүхийг 4.5 жил хорих шийдвэр гаргасан юм.
Харин Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нар давж заалдахаар болсон бөгөөд тэдний гомдлыг хэлэлцэх давж заалдах шатны шүүх хуралдаан энэ сарын 21-нд буюу ирэх даваа гарагт болох юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ