Согтуугаар агааржуулах хоолойд орж гацжээ

Өчигдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар байрны зүүн талд байрлах дулааны шугамын худагт хүн унасан байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг ирүүлснээрАврах ангийн бүлгийг очиход тус худаг дотор нас тодорхой бус эрэгтэй 1, 53 настай, эрэгтэйнар ухаангүй согтуу байсныг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 18 дугаар байр мансардтай 6 давхар орон сууцны агааржуулах хоолойд хүн гацсан байна гэж дуудлага өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг гаргахад иргэн Г согтуугаар дээврээс нь агааржуулах хоолойгоор бууж байгаад гацсан байсныг гаргаж тус дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ