Антарктидын тухай мэддэггүй зарим баримт

Дэлхийн хамгийн хүйтэн, хамгийн салхитай, хамгийн эзгүй газар гээд Антарктидын тухай бусад олон баримт байдаг.

01. Хэрвээ та агт араа юмуу мухар олгойгоо авахуулаагүй бол, таныг Антарктитад ажиллуулахаар явуулахгүй. Учир нь Антарктидад мэс засал хийдэггүй, энэ ньгэнэт үрэвсэх эрсдэлийг багасгахын тулд гэнэ.1961 онд зөвлөлтийн эмч Леонид Рогозов өөртөө мухар олгойг авах мэс засал хийжээ.

02. Антарктид бол манай гарагийн хамгийн хуурай эх газар. Эндхийн хамгийн хуурай газар нь Мак-Мёрдогийн булангийн ойролцоохи хөндий юм. 8 мянга орчим хавтгай дөрвөлжин километр талбайтай энэ газарт 2 сая гаруй жил бороо ороогүй ажээ.

03. 53 сая жилийн өмнө Антарктидын эргийн дагуу дал мод ургаж,эх газрын нутгийн гүнд дундаж температур Цельсийн нэмэх 20 орчим градус байжээ. Цаг хугацааны энэ үеийг эрдэмтэд “эоцений хүлэмж” гэж нэрлэдэг бөгөөд тодруулбал агаар мандалд нүүрсхүчлийн хий их байсан нь хүлэмжийн нөлөө үүсэхэд хүргэсэн байна.

04. Антарктидадцөмийн реактор байж.Энэ реактор АНУ-ын Мак-Мёрдогийн станцад байжээ.1972 онд реакторын их биед ан цав илэрч, ингэснээруг реакторыг зогсоосон байна. Үүний дараа Антарктидад цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.

05. Антарктидад гал унтараах цэг бий. Энэ нь мөн Мак-Мёрдо станцад байдаг бөгөөд энд жинхэнэ гал сөнөөгчид ажилладаг байна.

06. Дэлхийн хамгийн бага температур 1983 оны долоодугаар сарын 21-нд зөвлөлтийн “Восток” станцад бүртгэгджээ. Тэгэхэд агаарын температур Цельсийн хасах 89,2 градус байсан байна.

07. Антарктидад хоёр төрлийн цэцэг – антарктидынзалаат өвс болон колобантус кито цэцэг ургадаг байна. Гэхдээ тэнд 100 орчим төрлийн хөвд, 200 төрлийн хаг ургадаг ажээ.

08.Антарктид бол хэмжээгээрээ тавд ордог эх газар. Түүний талбай нь 14 сая хавтгай дөрвөлжин километр.

09. Антарктидад туйлын баавгай байдаггүй. Тэнд шарилж бүхий далайнтом хөвдөг мөс байхгүй, тиймээс туйлын цагаан баавгай эндээс хоолоо олж идэхаргагүй.

10. Антарктидын гадаргуугийн 14,99% нь мөсөөр хучигджээ.Хамгийн том мөсөн гол нь 472 960 хавтгай дөрвөлжин километр талбай бүхийРоссын далай руу шурган орсон мөсөн гол юм.

11. Антарктидын мөсний дундаж зузаан нь 1,6 километр. Энд манай гарагийн ундны усны 70% нь байдаг ажээ.

12. Антарктидыг дамнасан уулэх газрыг баруун, зүүн хэсэгт хуваадаг. Энэ уул3500 километр сунжтогтсон бөгөөд дэлхийн хамгийн урт уулын нэг юм.

13. Антарктид тив байдгийг1820 онхүртэлмэддэггүй байжээ.

14. Норвегийн шинжээч Рауль Амундсен Антарктидын гадаргуудхөл тавьсан анхны хүн байв. Тэр Умард туйлыг судлагч Роберт Фолкон Скоттыгтүрүүлж, 1911 оны арванхоёрдугаар сарын 14-нд норвегийн далбааг мандуулсан байна.

15. Нууц хэлэлцээ хийсний дараа 1959 онд 12 орон Антарктидынэнхийн статусын тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Өнөөдрийн байдлаар энэ хэлэлцээрт оролцогч орон 48 болоод байна.

16. 1979 оны нэгдүгээр сарын 20-нд Антарктидад анхны хүүхэд – Эмилио Маркос Палма төржээ. Энэ нь Антарктидын нутаг дэвсгэрийгөөрийнгэдгийгхаруулах гэсэн Аргентин улсын сэдлийн нэг хэсэг байж.Тус орны засгийн газар энэ зорилгоор жирэмсэн эмэгтэйг тийш нь зориуд явуулсан байна.

17. Антарктидад нэг гол бий.Үүнийг Оникс гол гэдэг.Жилдээ хоёр удаа Хуурай хөндийгөөр зүүн тийш Ванда нуурын зүг урсдаг бөгөөд урт нь 40 километр.

18. Антарктидын нутагт Цусан хүрхрээ гэж бий.Хүрхрээний усанд хоёр валентын төмөрагуулагддаг бөгөөд төмөр устай нийлэхдээ улаан-хүрэн өнгөтай болдог байна.Төмөр мөсөн дорхи нууранд байдаг бактерийгүүсгэдэг аж .

19. Антарктидын эрдэм шинжилгээний станцуудын ажилтны хоол, унданд шар айраг ордог байна.

20. Лемэрийн булангийн ойролцоо хоёр оргил бүхий уулархаг газар байдаг.Энэ нутагт ажиллаж байсан хайгуулын ангийн бүрэлдэхүүнд багтаж байсан эмэгтэйн дурсгалд зориулан, хоёр оргилыг “Унагийн хөх” гэж нэрлэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ