Хуучин зөвлөлтийн хамгийн үнэтэй шагнал

Аливаа шагналын хамгийн гол зүйл нь түүнийг авчбайгаахүний гавъяа мөн гэдэгтэй хэн ч маргахгүй.Тэр тусмаа аливаа шагналыг хийхэд хөрөнгө мөнгө зарцуулдаг. Хуучин ЗСБНХУ-ын бүх шагналаас хамгийн үнэтэй нь “Ялалт”-ын одон гэдэг.
Цэргийн жанжнуудыг шагнахаар 1943 оны намар уг одонг бий болгосон бөгөөд тэдний хүчээр өргөн цараатай цэргийн ажиллагаанд ялалт байгуулж, улмаар фронтын байдал зөвлөлтийн армид ашигтайгаар өөрчлөгдсөн юм.
Ердөө 20 хүн энэ одонг хүртсэн бөгөөд ингэхдээ тэдний гурав нь хоёр удаа шагнуулжээ. Одонгийн багцаалсан өртөгийг тодорхойлох аргагүй юм.
Энэ нь таван хушуу хэлбэртэй бөгөөд таван хиймэл рубин болон нэг зуун далан дөрвөн бриллиантаар чимжээ. Гол дунд нь Спасскийн цамхагийн дүрс байдаг. Энэ үнэт бүтээлийг хийхэд алт, цагаан алт, мөнгө, паалан ашигласан юм. Одонгийн нийт жин нь 78 грамм, үүнээс:
цагаан алт – 47 г
алт – 2 г
мөнгө – 19 г
рубин – 25 карат
бриллиант – 16 карат
“Ялалт”-ын одонгоор шагнагдсан зөвлөлтийн жанжнууд
Одонг москвагийн зоос гоёл-цагны үйлдвэрийн мастерууд хийсэн байна. Энэ одонг хорьхон удаа гардуулж, ЗСБНХУ-ын жанжнууд, Сталин болон гадаадын хэдхэниргэн шагнагджээ. Өнөөдөр бүх одон Орост музейд хадгалагдаж байгаа юм. Энэ одонгийн жинхэнэ үнийг хэн ч мэдэхгүй, гэхдээ өнөөдрийн ханшаар одонг хийхэд орсон материалын өртөг нь барагцаалвал нэг зуун мянган ам. доллар болж байгаа аж.
Нэг л одон хувийн цуглуулгад байдаг аж. Энэ нь Румыны ван нэгдүгээр Михайн одон байжээ. Румыны ван өөрийн орноос зугадан гарахад, одон Чаушескугийн гарт орсон гэж үздэг байна. Тэр уг одонг Рокфеллерын гэр бүлийнхэнд нэг сая ам. доллараар худалджээ. Тэд цааш нь одонг дуудлага худалдаагаар хоёр сая ам. доллараар худалдсан байна. Өнөөдөр энэ одонг дуудлага худалдаанд оруулвал, барагцаалвал хорин сая ам.долларт хүрнэ гэж мэргэжилтнүүд үздэг аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ