АНУ-ын Санта Барбарад их хэмжээний түймэр асаж байна

Санта Барбарад хээрийн түймэр асаж мянга мянган оршин суугчид нь гэр орноосоо дайжихад хүрээд байна. "Эс Би" уулсанд гарч буй түймрийн утаа хотыг бараг бүхэлд нь бүрхэж эхэлжээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар түймэрт өртөөд байгаагол хэсэгт зуслангийн 1000 гаруй хүн, тэр хавийн оршин суугчил болох 4000 гаруй хүн байгаа гэнэ.
Гэрчүүдийн ярьж буйгаар түймээр урьд шөнө 02.45 цагийн орчимд уулнаас гарч эхэлсэн байна. Харин одоогийн байдлаар 1000 гаруй акр газар шатсан байна. Гамшгийн газраас яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай500 орчим хүн байгаа гэж онцгой байдлын газраас мэдээлжээ. Гал сөнөөгчид тэмцэж байгаа хэдий ч хуурай ойд дүрэлзэж байгаа гал тийм ч амархан унтрахгүй нь хэмээн хэлж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ