Бохирын хоолойд тээглэсэн нярай хүүгийн амийг аварчээ

БНХАУ-ын зүүн нутгийн Зежиан мужид нэгэн орон сууцны барилгын бохирын хоолойноос нярай хүүхэд олдсон жигтэй хэрэг гарлаа. Өнгөрсөн бямба гаригт энэ хэрэг гарсан байна. Оршин суугчид бохирын хоолойноос хүүхэд уйлах дуу сонссоноор нярайг аврах ажиллагааг эхлүүлсэн байна.

Аврах ангийнхан бохирын хоолойноос нярайг гаргаж авахын тулд хоолойг тайрсан бөгөөд амьд гэдгийг нь мэдсэн учир ихэд болгоомжтойгоор ажиллагааг явуулжээ. Аврагчид болон эмч нарын хамтын хүчин чармайлтын ачаар нярайг бохирын хоолойноос эсэн мэнд гаргасан юм.

Одоогоор хүүгийн биеийн байдал сайжирч эмнэлэгт байгаа. харин цагдаа нар хүүгийн эцэг, эхийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллаж явуулж байгаа юм байгаа. Хүүхдийн эцэг эхийг тодруулан тулдхүүгээс шинжилгээ авах гэнэ. Түүнчлэн оршин суугчдаас цагдаа нарт мэдээлэл өгөхийг хүсэж байгаа. Цагдаа нар хүүхдийн эцэг эхийг олоно хэмээн найдаж байгаа бөгөөд нэлээд өндөр хариуцлага ногдуулах юм байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ