Террористууд атомын бөмбөгтэй болохоор санаархаж байна

“Исламын улс” (ЛУ) бүлэглэл физик, химийн эрдэмтэн, программын мэргэжилтнүүдийг элсүүлэх ажилд оржээ.Үйл олноор хөнөөх зэвсэг хийх нь тэдний зорилт болж байгааг шинжээчид дурдаж байна.

Германы “Die Welt” сонин Европын парламентын илтгэлийг иш татан ингэж бичжээ. ЛУ бүлэглэл шинжээчдийн үзэж байгаагаар, гарын дорхи хэрэгслээр аюултай зэвсэг хийж чадах өрнөдийн дээд сургууль төгсөгчдийг элсүүлж байгаа ажээ. “ЛУ бүлэглэлийнхэн шаардлагатай мэдлэгтэй бөгөөд террорын ажиллагаа үйлдэх зэвсэг болгон химийн, биологийн, цацрагийн болон цөмийн бодис ашиглахаар мэргэжилтнүүдийг талдаа татаж байгааг”НАТО-гийн үй олноор хөнөөх зэвсгийн тархалтын эсрэг тэмцэх төвийн захирал Вольфганг Рудишхаузер мэдэгджээ.

Илтгэл бичигчдийн дурдсанаар, шаардлагатай бодисуудыг Европын холбооны нутагт хэдийнэ нууцаар оруулжээ. Зарин (хордуулагч хий), рицин (ургамлын гаралтай уургийн онц хортой токсин) болон боом өвчний үүсгэгч зэрэг тийм бодис хамгийн их аюултай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Сири улсаас буцаж ирсэн иргэд, Ойрхи Дорнодын бүс нутгуудын цагаачид болон үүний зэрэгцээ албан ажлынхаа дагуу хордуулагч бодис олж авах боломжтой нутгийн радикал үзэлтнүүдийг тун анхааралтай судлан ажиглаж байхыг европын орнуудын засгийн газарт Европын парламент зөвлөж байна. Хэрэг явдал тун ноцтой болсон нь илт байна.Германы сэтгүүлчдийн бичсэнийг иш татан илтгэл бэлтгэсэн Европын парламентын шинжээчид тун түгшүүртэй дүгнэлт хийжээ. ЛУ бүлэглэлийнхэн террорын ажиллагаа үйлдэх зорилгоор химийн, биологийн, цацрагийн болож цөмийн материал ашиглах боломж олгож буй тийм чадамжтай болсон гэж тэд үзэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ