Саудын Араб Иранаас дипломат харилцаагаа таслав

Адель аль-Джубейр
Саудын Араб Иранаас дипломат харилцаагаа таслах тухай зарласныг Ройтерс агентлаг уламжилжээ. Саудын ГХЯ 48 цагийн дотор тус орноос гарч явахыг ираны дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй холбоотой байгууллагуудаас шаардсан байна.
Саудын Араб улс орны аюулгүй байдлыг бусниулах боломжийг Иранд олгохгүй гэж гадаад бодлогын байгууллагын тэргүүн Адель аль-Жубейр хэлжээ. Саудын эрх баригчид тус вант улсын зүүн нутагт шашны цөөнхийн эрхийн төлөө тэмцэж байсан шиитийн шашны номлогч Нимр-аль Нимрийг цаазласны дараа хоёр орны хоорондын хямрал шатлан өргөжиж байгаа нөхцөлд ийм шийдвэр гаргасан байна. Түүний зэрэгцээ террорын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн гэм буруутай гэж үзсэн бас 46 хүнийг цаазлажээ. Үүний хариуд Ираны хэд хэдэн удирдах хүн Саудын Арабыг эрс зэмлэн буруушаасан юм. Харин Саудын ГХЯ ираны Элчин сайдыг дуудан ирүүлж, эсэргүүцэл илэрхийлсэн байна.
Ням гарагт хэсэг иран хүн Тегеран хот дахь Саудын Арабын Элчин сайдын яамны байранд халджээ. Тэд тавилгыг эвдэж, байшинг галдан шатаах гэж оролдсон ч, цагдаа нар тэднийг түрэн зайлуулж, галыг унтраасан байна.
Мешхед хотод эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид Саудын консулын газарт халджээ. Зарим хүн байшин тойруулан татсан өргөст торыг давж ороод, саудын төрийн далбааг буулгах гэж оролдсон байна. Үүний дараа саудын дипломатчдыг Иранаас нүүлгэжээ. Ням гарагт Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи мэдэгдэхдээ, шиитийн шашны номлогчийг цаазласны дараа саудын улс төрчдийг шударга цээрлэл хүлээж байна гэсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ