74 жилийн өмнөх энэ өдөр

74 жилийн өмнө 1942 оны нэгдүгээр сарын 4-нд Америкийн “Тайм” сэтгүүл 1942 онд Сталиныг оны хүнээр тодруулж байжээ.

Долоо хоног тутмын “Тайм” сэтгүүлнийгэмдтодорхой хүний үзүүлж байсан нөлөөнөөс хамааран, ингэхдээ энэ нь эерэг юмуу сөрөг нөлөө байхыг үл харгалзан 1927 оноос “оны хүнийг” тодруулдаг юм.

Америкийн нэрт нисгэгч Чарльз Линдбергтэртээ 1927 онд “оны хүний” төрөлд сэтгүүлийн хуудсанаа анх гарчээ.Атлантын далай дээгүүр ганцаараа ниссэн учир тэр ийм хүндэтгэл хүлээсэн байна. Чухамхүүтэр дугаараас сэтгүүлзарим хүний үйлдэлд үндэслэсэн өвөрмөц түүхийн товчоон хөтөлж эхэлжээ.Линдбергийн дараа нь автомашины магнат Уолтер Крайслер, «Дженерал Электрик» компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүн Оуэн Янг нар сэтгүүлд гарсан байна.

1930-1940 ондулс төрчид (Франклин Рузвельт зэрэг, хоёр удаа)төдийгүй, дарангуйлагчид “оны хүнээр” тодорч байжээ.Генералиссмус Чан Кайши 1937 онд гэргийнхээ хамт сэтгүүлийн хуудсанаа гарсан байна. Дараа жил нь Адольф Гитлер “оны хүн” болжээ. Гэхдээ гэрэл зургийн оронд энэ дугаарын хавтсанддүүжлэн хороох эрүү шүүлтийн дүрс бүхий дундад зууны үеийнсийлбэрийн зургийг тавьсан аж. 1939 онд Иосиф Сталин“Тайм” сэтгүүлийн “оны хүн” болсонбөгөөд тэрдарангуйлагчийн хувиар бус, харин фашизмын эсрэг тэмцэгчийн хувиар 1942 онд хоёр дахь удаагаа Оны хүнээр шалгарчээ.

Дэлхийн хоёрдугаар дайн болсон арван жилдУинстон Черчилль, Гэрри Трумэн, генерал Жорж Маршалл нар “оны хүнээр” хоёр удаа тодорсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ