Канадад 81 мянга гаруй согтуу жолоочийг гэрт нь хүргэж өгчээ

Канадад шинэ оны өмнөх жил тутмын “Улаан хамар” ажиллагааны(Operation Red Nose)үеэр архидаж, согтуугаар машин барихгүй байхаар шийдсэн 81 мянга гаруй согтуу жолоочийггэр оронд нь хүргэж өгсөн байна. Тус ажиллагааг зохион байгуулагчид ингэж мэдээлжээ.
“Улаан хамар” 32 дахь ажиллагаа өнгөрсөн оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 31-нийг дуустал болж өнгөрсөн байна. Энэ хугацаанд сайн дурынхан 81 мянга 612согтуу жолоочийггэр гэрт нь хүргэж өгсөн юм” гэжзохион байгуулагчид мэдээлэв. 2015 онд уг кампанит ажилд 56 мянга 228 сайн дурынхан оролцсоныг тэд бас дурдсан байна.
Шинэ оны өмнөх энэ кампанит ажлыг 1984 онд Квебек мужийн Квебек-сити хотод анх явуулжээ.Энэ нь Канадын замд аюулгүй байдлыг хангахыг зорьж байдаг иргэдийн сайн дурын санаачлага юм. Хэрвээ хэн нэгэн хүн жишээ нь найз нөхдийндөөюмуу ресторанд машинаараа ирж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд, жолооны ард суухгүй нь дээр гэж үзсэн бол, тэр “улаан хамартнуудыг хүргэх” албаны утас руу залгадагбайна.Дуудлагыг хүлээж аваад, операторсогтуухүнийг авахаар машин явуулж, түүнийггэрт нь хүргэдэг аж.Эсвэл сайн дурынхан согтуу жолоочийг түүний өөрийнх нь машинаар гэрт нь хүргэж өгч болдог байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ