Олон жил хагас сая бутархай мөнгө цуглуулсан эр

Ийм олон бутархай мөнгөтэй хүн их л азтай хүн байж таарна даа.
Америкийн Луизиана муж улсын Растон хотын 73 настай эр Ота Андерс45 гаруй жил бутархай зоос цуглуулжээ. Зоосны тоо хагас сая гаруй болсны дараа тэр “Origin Bank”-инд очиж, бүхэл болгуулсан байна. Нийтдээ 5135 доллар болжээ.
73 настай эрийн гаргасан зардал түүний цуглуулгын зарлагыг нөхөөгүй бөгөөд 5 галлоны таван сав дүүргэх зорилгодоо аль эрт хүрсэн ч, ингээд зогсож чадахгүй нь гэдгээ ойлгосон байна. Гэвч тэр бутархай мөнгийг бүхэл болгох цаг болсон гэж үзжээ.Тэр өөрийн хадгаламжийн талаар банкинд урьдчилан мэдэгдэхэд,банкны ахлах дэд ерөнхийлөгч Райан Килпэтрик зоосны тоог хараадгайхсан гэдгээ хэлсэн байна.
Зоосыг нийтдээ бүтэн таван цаг тоолжээ. Тэр ч байтугай савуудыг онгойлгох нь амаргүй ажил байсан учир,сүхээр хага цохисонбайна.
Дөч гаруй жилийн өмнө гаднаас нэг пенс олсноор зоос цуглуулах санааАндерст төржээ.
“Би хэзээ ч нэг чпенс үрэхгүй. Би нэг пенсийг ч нэг доллараар авах л байсан” гэж тэр хэлсэн байна.
Гэсэн ч бутархай мөнгө цуглуулах нь Андерсын хувьд зүгээр нэг хобби байгаагүй аж.Түүний хувьд бутархай зоос ямар учир холбогдолтойг тэрөөрөө тайлбарлажээ. “Хэн нэгний гээсэн пенсийг олсон ньминий байнга талархан санах ёстой Бурхны бэлэг байсан гэдэгт би итгэлтэй байдаг” гэж Андерс хэлсэн байна.
Тийнхүү 73 настай эрд энэ мөнгөө юунд зарцуулах төлөвлөгөө тун даруухан гэнэ. Саяхан шүдний эмчилгээ хийлгэсний төлбөрт энэ мөнгө нь яг таарж байгааажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ