Хятадын ДНБ энэ жил 6,7 хувиар өснө

Анхдагч сектор болон дотоодын хэрэглээ өснө гэж шинжээч үзэж байна.

Энэ жил Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 6,7 хувиар өснө гэж Хятадын шинжлэх ухааны академийн Прогнозын шинжлэх ухааны төвийн шинжээч Ян Цуйхун үзэж байна гэж хэвлэлд мэдээлжээ.

Дотоодын хэрэглээ нь ДНБ өсөхгол хөдөлгөгч хүч болно, түүнчлэн хөдөө аж ахуй болон ой модны аж ахуй 3,6 хувь, аж үйлдвэр 5,3 хувь, үйлчилгээний салбар 8,6 хувь өсөх төлөвтэй байна гэж тэр үзэж байна.

Түүний хэлснээс үзвэл, одоо Хятадад улс үндэсний эдийн засгийн өсөлтийн хурдац аажмаар буурч байна. 2010 онд БНХАУ-ын эдийн засаг 10,4 хувийн хэмжээнд байсан бол, 2014 он гэхэд түүний хурдац 7,3 хувь болж буурсан юм. 2015 онд ДНБ 7 хувиар өснө гэж засгийн газар албан ёсоор таамаглаж байгаа ажээ.

“Үйлчилгээний хүрээ болон инновацийн технологи нь өсөлтийн шинэ цэгүүд юм” гэж Ян Цуйхун дурдсан байна.

Энэ жил Хятадад инфляц 1,8 хувь байх ажээ. Өсөн нэмэгдэж буй эрэлтийн өсөлтийн нөлөөгөөр үнэ өснө гэж шинжээч дурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ