Өнөөдөр олон улсын НҮБ-ын энхийг сахиулагчдын өдөр

2002 оны тавдугаар сарын 29-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тавдугаар сарын 29-нийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр гэж зарласан юм. Энэ өдөр нь дэлхий нийтийн хэмжээнд алба хааж буй энхийг сахиулагчдын амь,бие хайргүй шударга үйлсийг зохих ёсоор үнэлэх учиртай юм.
Хөх дуулгатай цэргийн албан хаагчид болон тэдний энгийн нөхдүүд хамтын хүч чармайлтаар сонгууль зохион байгуулж, цагдаагийн байгууллага болон шүүхийн тогтолцоог шинэчлэхэд оролцож, хүний эрхийг хамгаалж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн зарчмыг бататгаж, тэмцэлдэж байсан талуудын зэвсгийг сайн дураараа хураах ажил зохион байгуулж, дүрвэгсэд болон шилжин суурьшигчдыг төрөлх нутаг оронд нь буцаах арга хэмжээг дэмжин сахиулж байна. Энэ үнэлж баршгүй ажил нь их эрсдэлтэй юм. Энхийг дэмжин сахиулах ажиллагааны газраас удирдаж буй 18 ажиллагаанд өнөөдөр 72 мянга гаруй цэргийн албан хаагч, 15 мянган энгийн хүн алба хааж байна.Тийнхүү НҮБ мөргөлдөөний дараах байдлыг тогтворжуулах зорилтыг шийдвэрлэж буй дэлхийн олон талт томоохон байгууллага болж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ