ОНМХ: Ким Чен Уны хүргэн ах Японд хоёр удаа нууцаар очиж байжээ

Эх орноосоо урвасан гэх хэргээр цаазлуулсан Чан Сон Тхэк Японтой танилцаж, эндхийн нэг эмнэлэгт ужиг өвчнөө эмчлүүлэх зорилгоор тус оронд хуурамч паспорт ашиглан иржбайжээ гэж японы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд (ОНМХ) бичиж байна.
Удирдагч Ким Чен Уны хүргэн ах бөгөөд эх орноосоо урвасан хэргээр 2013 оны 12 дугаар сард цаазлуулсан Чан Сон Тхэкхуурамч паспортаар 1983, 1991 онд Японд нууцаар ирж байжээ гэж мэдээллийн Киодо агентлаглхагва гарагт уламжилсан байна.
Тус агентлагийн мэдээлснээр, Умард Солонгосын одоогийн удирдагчийн эцэг Ким Чен Ирийн дүү бүсгүйн нөхөр, нөлөө бүхий хүн болох Чан Сок Тхэк1983 оны дөрөвдүгээр сард Пхеньяны пионер, сурагчдын урансайхны хамт олны бүрэлдэхүүнд багтан, түүнчилэн 1991 оны есдүгээр сард барилгачдын төлөөлөгчдийн хамтаар Японд очиж байжээ.
Чан Сон Тхэкингэхдээ өөр хүний нэр дээр гаргасан БНАСАУ-ын паспорт ашигласан байна.
Киодо агентлаг японы болон өмнөд солонгосын тагнуулын албаны учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татахдаа,тэр Японы амьдралтай танилцаж, тэндхийн нэг эмнэлэгт ямар нэг ужиг өвчнөө эмчлүүлэхээр ингэж явсаныг тэмдэглэжээ.
Залуухан Ким Чен Ун болон түүний ах Ким Чен Чхоль нартай адилхан Латин Америкийн орнуудын паспорттай хоёр залуу 1991 онд мөн Токиод ирж, эндхийн Диснейлендээр орж байсан гэж дээрх агентлаг басмэдээлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ