Женевт болох хуралдаанд Сири оролцохоор боллоо

Швейцарийн Женев хотноо явагдах Сирийн зөрчилдөөнийг арилгах асуудлаарх Олон улсын хуралд Сирийн Засгийн газароролцохоор болжээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Валид аль-Муалын мэдэгдснээр энэ арга хэмжээ зөрчилдөөнийг улстөрийн аргаар шийдэх таатай боломжийг олгож байгаа гэж үзэж буйгаа хэлсэн байна.
Сирийн асуудлаарх Олон улсын ирэх сард болохоор товлогдсон. Санаачилгыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн саяхан Москва хийсэн айлчлалын үеэр хоёр улс хамтран гаргасан юм.
Өмнө нь Сирийн хувьсгалт хүчин болон сөрөг хүчний Үндэсний эвсэл Женевт болох хуралд оролцох шийдэлд хүрч чадаагүй. Учир нь төлөөлөгчид тус тусын нөхцлийг тавиад байсан юм. Тэд хэрэв Ерөнхийлөгч Башар Ассадын талынхан шилжилтийн Засгийн газарт үүргээ бүрэн дүүрэн биелүүлэх боломж олговол Женев руу явахад бэлэн хэмээн мэдэгджээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ