Дэлхийн эдийн засгийн форумаар Ойрхи Дорнодын асуудлыг хэлэлцлээ

Иорданд болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хэлцэгдсэн улстөрийн хамгийн өргөн хүрээтэй сэдэв Ойрхи Дорнодын асуудал болж өнгөрсөн юм. Форумд оролцсон дэлхийн улс орнуудын улстөрчид, төлөөлөгчид бүгд л Ойрхи Дорнодод энх амгалан байдал тогтоохыг уриалсан хандлагатай байсан юм.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Палестины удирдагч Махмуд Аббас, Израилийн Ерөнхийлөгч Шимон Перес нар энэ удаад ч “хоёр улс гүрэн хоёр ард түмний төлөө” гэсэн зарчим дээр үндэслэсэн хэлэлцээрийг сэргээхийг ач холбогдлын талаар үг цухуйлгасан юм. Тэдний бодлоор ингэх нь дахин мухардалд ороод байгаа палестин, израиль хүмүүсийн хоорондын харилцааг энхийн замаар сэргээх боломжийг олгох аж.

Жон Керри, Махмуд Аббас, Шимон Перес нар “үл итгэлцэл, дайсагналцлын уур амьсгал дунд өсч, өндийж байгаа өнөөгийн залуу үед итгэл найдвар өгөх” нь ямар чухал ач холбогдолтойг энэ үеэр тэмдэглэн хэлсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ