Жон Кеннеди энэ өдөр мэндэлжээ

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч, америкийн улстөрийн зүтгэлтэн Жон Фицжеральд Кеннеди 1917оны тавдугаар сарын 29-нд Бруклайн хотод (Массачусетс муж улс)төржээ.
Харвардын их сургуулийг онц сайн дүнтэй төгсгөж,Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд байлдааны ажиллагаанд оролцож (тэнгисийн цэргийн хүчинд албахаасан), шархдаж явжээ.
Дайн дууссаны дараа тэр сэтгүүлч болж,улмаар сонгуульд ялснаар1947онд Ардчилсан намаас Конгрессын төлөөлөгчдийнтанхимын гишүүн болжээ. 1952онд Сенатад сонгогдсон байна. Сенатч байхдаа Кеннеди нийгмийн хөтөлбөр болон үйлдвэрчний эвлэлийг дэмжиж байжээ.1960онд Кеннеди Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчийн албантушаалд нэрээ дэвшүүлж,харин түүний өрсөлдөгч нь Ричард Никсон болжээ. Кеннеди энэ сонгуульд шалихгүй илүү саналаар ялсан байна. Ерөнхийлөгчийн албан тушаалд орохдоо Кеннеди “Шинэ зааг” гэдэг программ боловсруулжээ.
Цалингийн хамгийн доод хэмжээг нэмэгдүүлж, нийгмийн даатгалыг боловсронгуй болгож, орон сууцны барилга барих ажлыг өөрчилөн зохион байгуулсан байна. Гэвч Кеннедийн хэд хэдэн саналыг конгресс няцаажээ.
Гадаад бодлогын салбарт Кеннеди ялагдал хүлээж (Куба улсын нутагт халдан довтлох гэсэн оролдлого), бас томхон намжилт (Карибын тэнгисийн хямралыг шийдвэрлэсэн) олсон юм.1963 онд сонгуульд бэлтгэн, гэргий Жаклины хамт улс орноороо аялжээ. Арваннэгдүгээр сарын 22-нд Даллас хотод (Техас муж улс) үхлийн шарх авч, Парклендын эмнэлэгт хүрч чадалгүй таалал төгссөн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ