Хойд Солонгос Кесоныг эргэн нээхийг хүсэж байна

Хойд Солонгосын үндэсний мэдээллийн агентлаг дамжуулснаар БНАСАУ-ын Хөдөлмөрийн сайд Кэсоны цогцолборын үйл ажиллагааг сэргээх асуудлаар Өмнөд Солонгосын албаныхныг хэлэлцээрт дуудлаа. Одоогоор хөрш орнуудын албаныхны хэлэлцээрийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байгаа юм.

Хойд Солонгосын талаас өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ, БНСУ-ыг хамтарсан цэргийн сургуулилт хийж буйг эсэргүүцэн Кэсон дахь Өмнөдтэй хамтарсан аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Энэхүү цогцолборт Өмнөд Солонгосын талаас 160 орчим компани, аж ахуйн нэгж, 800 иргэн, Хойд Солонгосын 53 мянган хүн хөдөлмөр эрхэлж байсан. Харин одоо эргэн энэ бүсийг сэргээж нээх шаардлагатай хэмээн Хойд Солонгосын тал үзэж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ