Нөлөө бүхий хосуудын жагсаалтыг Обамагийн гэр бүл тэргүүллээ

“Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий хосуудын жагсаалтаа танилцуулж байна. Жагсаалтын тэргүүн байрт Барак Обама, Мишель Обама нар бичигджээ. Тэдний халуун дотно харьцаа, хайр дурлал, бие биедээ итгэх итгэл бүхний өмнө ил байдаг нь жагсаалтыг тэргүүлэх шалтгаан байсан гэж хэлж болно.
Тэдний дараагаар Билл Гейтс ба Мелинда нар бичигдсэн юм. Биллийг энэ жилийн хамгийн баян хүнээр дахин нэрлэгдсэн. Түүний нийт хөрөнгө 67 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа. Түүний эхнэр Мелинда нь буяны сан байгуулж, хэрэгцээт хүмүүст нь хүргэдэг билээ. Жагсаалтын гуравдугаарт урлагийн гэр бүл тодорсон нь Жей-Зи, Бейонсе нар байлаа. Алдартай эдгээр хосуудын дараагаар Анжелина Жоли, Брэд Питт нар, АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны гэр бүл орсон байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ