Химийн бодис ачсан галт тэрэг дэлбэрчээ


АНУ-ын Мериланд хотод өчигдөр 14:00 цагийн орчимд химийн бодис ачиж явсан галт тэрэг ачааны машинтай мөргөлдөж дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлт ойроцоох нэг км орчим газарт мэдрэгджээ. Галт тэрэг ачааны машинтай мөргөлдөх үеэр их хэмжээний өтгөн хар утаа агаартагаарт цацагдсэн байна. Ачааны машины жолооч хүнд бэртсэн тул эмнэлэгт хүргэж эрчимт эмчилгээ хийж эхэлжээ.
Мэргэжлийн байгууллагын хүмүүсийн шинжилгээнээр дэлбэрэлтийн утаа хоргүй тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй гэв. Энэ удаагийн осол нь сүүлийн хоёр долоо хоногт АНУ-д тохиолдоод байгаа гурав дахь том хэмжээний галт тэрэгний осол боллоо. Галт тэрэгний 15 вагон онхолдсон ба дэлбэрэлт 270 орчим метр үргэлжилжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ