“Исламын улсын” дайчдын тоо түргэн нэмэгдэж байгааг дурджээ

“Исламын улс”-ын (ИУ) дайчдын тоо сүүлийн нэг жилд үлэмж нэмэгдэж, энэ хурдац нь тухайн үеийн “Аль-Каида” бүлэглэлээсихээхэн давж байна гэж америкийн Тагнуулын төв газрын даргын үүрэг гүйцэтгэж байсан Майкл Морелл нэгдүгээр сарын 12-нд Конгрессын зэвсэгт хүчний хороонд мэдэгджээ. Телевизийн“Fox News”суваг түүний хэлсэн үгээс иш татан дурдсанбайна.

ИУ-ын “салбарууд” 20 орон ажиллаж байгааг америкийн тагнуулын албаны төлөөлөгч тодруулан тайлбарлажээ. Нэг жилийн өмнө ийм байгаагүй юм. 2015 онд ИУ-ын дайчдын дунд гадаадын иргэд 20 мянга орчимбайсан бол, энэ жил бүр 36 мянга болоод байна. Тэдний дунд өрнөдийн улсуудын паспорттай6,6 мянган хүнбайна гэж Морелл тэмдэглэжээ.

Террорын “Исламын улс” бүлэглэл 2014 онд Сири, Иракийнүлэмж хэмжээний нутагт хяналтаа тогтоож, түүнчилэн энд Мосул нийслэлтэй Халифатын улс байгуулснаа зарласан юм. Есдүгээр сарын 30-наас Орос улсСирид агаарынажиллагаа явуулж, ИУ бүлэглэлтэй тэмцэхэд энэ орны засгийн газарт туслаж байна.Сирийн ерөнхийлөгч Башар Асад террористуудын эсрэг тэмцэхэд цэргийн тусламж үзүүлэхийг Орос улсадхандаж хүссэн юм.

Оросын зэрэгцээ АНУ тэргүүтэй эвслийн хүчин 2014 оны есдүгээр сараас мөн террористуудад цохилт өгч байгаа юм. Сири,Ирактэдгээр орны арми, курдийн отрядууд болон сайн дурын журамт цэргүүдлалынхны эсрэг байлдаж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ