Хятадын хоёр талт агуу хөгжил

Хятадын барилгын салбарт гарч буй хөгжил хувьсал хэрхэн явагдаж байгааг энэ удаагийн фото нийтлэлээрээ харуулж байна. Хүн амын өсөлт, эдийн засгийн хурдацаасаа гадна барилга байгууламжийн хэрэгцээ, түүний өнгөр үзэмж энэ улсын хувьд нэлээд чухал асуудал болоод буй.
Төв суурин газар бараадан амьдрахыг хүсдэг нь аль ч улсад ажиглагддаг зүйл мөн билээ. Хятадын 1.3 тэрбум хүнийг агуулах байр сууцууд ямар дүр төрхтэй байдгийг сонирхуулж байна. Иргэдий эдийн засгийн нөхцөл боломжоос хамаараад амьдрах сууцууд нь ондоо. Тансаг зэрэглэлийн хаусууд байхад. Нимгэн ханаар тусгаарласан 20 хүрэхгүй метр кв талбайтай орон сууцнууд бий. Дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэч улс болж байгаа учир хуучны орон сууцны хорооллуудыг буулгаж, цэвэр үзэмжтэй барилгуудаар хороллуудаа чимэх зорилго тавьжээ. Сүүлийн үед баригдаж байгаа орон сууцны хорооллууд нь багадаа л гэхэд 15 давхар. Хотын төвийн барилгууд болон оффисуудыг асар өндөр шаардлага тавьж барьдаг. Хятадад нүд тагласан эдгээр ганган хээнцэр барилга байгууламжийн ард сая сая иргэд нь хуучны тагзанд амьдарсаар л байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ