Brent нефтийн үнэ нэг баррелийнх нь 30 ам. доллароос доош орж унав

Өнгөрсөн лхагва гарагийн арилжаан дээр Brent маркийн нефтийн үнэ 30 ам. доллараас доош орж унажээ. Лондоны ICEбиржийн арилжааны мэдээ үүнийг гэрчилж байна. Мягмар гарагийн орой нэг баррель нефтийн үнэ барагцаалвал 31,5 ам. доллараас эхлэн буурч, гурван цагийн туршид 30,5 ам. долларын түвшинд байгаад,дараа нь дахин буурчээ.
Тэгээд үнэ 29,95 ам. доллар болж унасан байна. Дараа нь үнэ бага зэрэг өсч, пүрэв гарагийн өглөөний 03 цаг 47 минутад нэг торх нь 30,3 ам. доллар болжээ. Өмнөх арилжааны үнэтэй харьцуулвалүзүүлэлт 1,8 хувиар унасан байна.
Энэ нь 2004 оноос хойшхи хамгийн доод үзүүлэлт юм.
Түрүүнд нь британийн “Standard Chartered” банкны шинжээчид Brent маркийн нефтийн үнэ 2016 онд нэг баррель нь 10 ам. доллар болж буурчмагадгүйг үгүйсгээгүй юм. Тэд долларын ханш чангарч, фондын зах зээл тогтворгүй байгаа ньүнэ ийнхүү эрс унаж байгаагийн гол шалтгаан гэж үзжээ.
Нефть олборлогч хоёр гол орон – Саудын Арави болон Ираны харилцаа хурцадсан хэдий ч, үнэ унасаар байгаа юм. Дэлхийн нефтийн үнэ 2014 оны дунд үеэс буурч эхлэсэн билээ.Экспортын түүхий эдийн үнээс эдийн засаг ньүлэмжхэн шалтгаалдаг Оросын 2015 оны төсөвтUrals соортын нэг баррель нефтийн жилийн дундажүнэ96 ам. доллар байхаар тооцоолж байсанюм.Харин 2016 оны төсөвт 50 ам. доллар гэж тусгажээ.Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд хийсэн том хэвлэлийн хурлын явцад төсөвт засвар оруулж болохыг үгүйсгээгүй юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ