Саудын Арабын ван хоногоо хүлээж байгаа гэнэ

Арабын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, Абдалла ибн Абдель Азиз аль-Сауд унтаа байдлаас гаралгүй арваад хонож байгаа ажээ. 88 настай ван хиймэл амьсгалын аппаратад залгаастай байгаа гэнэ. Түүний зүрх, бөөр, уушиг гээд бүхий л амин чухал эрхтэн ажиллахгүй байгаа ажээ. Вангийн ордны хэвлэлийн албаныхан Абдаллагийн биеийн байдлын тухай тайлбар огт хийхгүй байна.
Гэхдээ сэтгүүлч нар төрийн тэргүүнийг нэг бус удаа “оршуулж байгааг” оросын телевизийн “Россия 24” суваг дурджээ. Ван нуруундаа хийлгэсэн ээлжит мэс заслыг даалгүй нас барсан гэх мэдээ 2012 оны арваннэгдүгээр сард хэвлэлд гарч байсан юм.
Абдалла ибн Абдель Азиз аль Сауд дэлхийн хамгийн өндөр настай вангийн нэг юм. Тэр 13 эхнэрээс 35 хүүхэдтэй ажээ. Ван 64 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ