Кубын эрх баригчид нийт орны хэмжээнд интернэт-кафе ажиллуулж эхэлж байна

Куба улсын засгийн газар Интернэтэд орох орцыг удахгүй өргөжүүлэх гэж байгаагаа мэдээлжээ. Гэвч гэр орны нөхцөлд дэлхийн сүлжээнд тавих хязгаарлалт хэвээр байна.
Дараачийн долоо хоногоос нийт орны хэмжээнд 118 интернэт-кафе нээгдэх бөгөөд энд нэг цаг сүлжээ хэрэглэхэд 4,5 ам.доллар төлөх ажээ.
Өнөөдөр Кубад сарын дундаж цалин 20ам.доллартай тэнцүү байдаг учир олонхи куба хүн зөвхөн ажил дээрээ юмуу сургуульд интернэт хэрэглэж болох юм. Кубын эрх баригчид интернэтийн тарифыг цаашид анхааралтай ажиглана гэж бас мэдэгдсэн байна. Одоо Куба улс хүн амын интернэтэд орох түвшингээрээ дэлхийд сүүлчийн байрны нэгэн дордог юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ