Билл Гейтс хүүхдүүддээ тус бүр 10 сая доллар өгчээ

“Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтс дөрвөн хүүхэд тус бүртээ арван сая доллар өгчээ. Дэлхийн томоохон ИТ-корпорацийн нэгний тэргүүн мөнгөний үнэ цэнийг ойлгохоо аль эрт больсоо хүлээн зөвшөөрсөн байна. Ямар ажил эрхлэхийг хүс ч байгаагаа сонгох эрх чөлөөтэй байлгахын тулд хүүхдүүддээ хэтэрхий их мөнгө өгөхийг хүсээгүй юм гэж тэр тайлбарлажээ. “Хүүхэд өөрийн амьдралыг өөрөө босгож, ажил олж хийх хэрэгтэйг ойлгон өсөх ёстой хэмээн би боддог, тэгвэл тэд асар их мөнгийг салхинд хийсгэхгүй” гэж тэрбумтан үзэж байна. “Би татвар төлөхийг дэмждэг хүмүүсийн нэг” гэж Гейтс хэлээд, улсын санд зургаан тэрбум доллар оруулснаа дурджээ. Компани, хувь хүмүүс болон бусад эх сурвалжаас татвар хураах схемийг нарийн шалгахыг тэр уриалсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ