Умард Солонгос Өмнөдөд анхааруулга өглөө

Өнгөрсөн лхагва гарагт устөрөгчийн бөмбөгийг амжилттай туршсан гэдгээ мэдэгдсэн Умард Солонгосын үйлдэл Өмнөд Солонгосыг өдөөн хатгасан явдал боллоо гэж үзэж байгаа юм.

Баасан гарагт Өмнөдийнхөн Умардтай хиллэх хилийн дагуу чанга яригчуудаа ажиллуулж, мөн цэргийн хүчээ нэмэгдүүлсэн юм. Мөн хилийн дагуу их бууны анги, пуужин болон бусад зэвсгийг байрлуулжээ.

Умардынхан үүнийг дайны үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд эл үйлдлээс шалтгаалан дайн эхэлж болзошгүйг БНСУ-д анхааруулж байна. Санга яригчаарСолонгосын орчин үеийн дуу болон мэдээ мэдээлэл хийгээд Умард Солонгосын засгийн газрыг шүүмжилсэн мэдээлэл цацагдсаар байна.

Хилийн дагуу 10 орчим байрлалд чанга яригчийг байрлуулсан ба цацагдаж буй мэдээлэл сурталчилгаа Умардын цэргүүд болон хилийн ойролцоох Кэсанг тосгоны оршин суугчдад хүрч сонсогдож байна. Таван сарын турш хоёр Солонгосын хилийн ойролцоо нам гүм байсан бол байдал ахин хурцдах нөхцөл үүсээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ