Селин Дионы нөхөр нас баржээ

Канадын дуучин Селин Дионы нөхөр,менежерРене Анжелил 73 настайдаа АНУ-д нас баржээ.Fasebookдэх дуучин эмэгтэйн хуудсанд ингэж мэдээлсэн байна. Түүний нөхөр ”хорт хавдар өвчнөөр удтал өвчилж байгаад”пүрэв гарагт Лас-Вегас хотод гэртээ нас барсан гэнэ.
Тэдний гэр бүлийнхэн хувийн амьдралыг нь хүндэтгэхийг бас хүссэн байна. “Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ойрын өдрүүдэд өгөх болно” гэж 47 настай дуучин эмэгтэйналбан ёсны сайтад дурдсан байна.
Дион12 настайдаа 1980 онд Анжелилтэй танилцаж,тэгэхэдРене 38 настай байжээ. Тэд 1987 оноос уулзаж эхлэж, харин дөрвөн жилийн дараа сүй тавилцсан байна.1994 оны арванхоёрдугаар сарын 17-нд тэдМонреаль хотын Нотр-Дамын сүмд гэрлэснийг“Вашингтон пост” сонинд дурджээ.2000 оны нэгдүгээр сарын 5-нд тэд Лас-Вегас хотод хуримын тангарагаа батласан байна.
Мөн тэр жил Анжелил хорт хавдар өвчинтэй болсноо мэджээ. Тэгэхэд Дион гэр бүлийнхэнтэйгээ хамт байхынтулдконцертын үйл ажиллагаагаатүр зогсоохоор шийдсэн байна.Хэдэн жилийн дараа өвчин эдгэрэххандлагатай болж, дуучин тайзнаа эргэн ирж, цэнгээний “Сизарс-Палас” цогцолбортой олон жилийн гэрээнд гарын үсэг зуржээ.
2013 онд Анжелилын өвчин дахин сэдэрч, Дион чбас тайзаа орхисон байна.2015 оны гуравдугаар сард дуучинконцертын үйл ажиллагаа сэргээжбайгаагаа зарласан юм.
Тэднийхгурван хүүхэдтэй: Рене Чарльз 2001 онд, ихэр Нельсон, Эдди хоёр 2010 онд төржээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ