Улаанбаатарт 21 хэм хүйтэн байна

2016 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндий болон Хараа, Ерөө голын саваар 28-33 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 22-27 градус,Алтайн өвөр говиор 6-11 градус, Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна.20-22 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ