Засгийн газрын ээлжит хуралдаан болно


Монгол Улсын Засгийн газрын энэ оны 4 дэх хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН №4
Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө Хуралдаан 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
| № | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
| Гал түймрийн улсын хяналтын дүрэм батлах тухай | Ц.ОЮУНБААТАР | |
| Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл* | Ц.ОЮУНБААТАР | |
| Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай | С.БАЯРЦОГТ | |
| Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл | Л.ПҮРЭВСҮРЭН | |
| Гаалийн албан татвар, Онцгой албан татвар болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүд | Б.БОЛОРЛ.ПҮРЭВСҮРЭН | |
| Элчин сайд нарыг томилуулах тухай* | Л.ПҮРЭВСҮРЭН | |
| Зээл авах эрх олгох тухай (Олон улсын худалдааны санхүүжилтийн байгууллагаас зээл авах) | Б.БОЛОР | |
| “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит зургаа дахь тайлан”-гийн тухай | Д.ДОРЛИГЖАВ | |
| Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн батлах тухай | Д.ДОРЛИГЖАВ | |
| Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмыг шинэчлэн батлах тухай | Д.ДОРЛИГЖАВ | |
| Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журмыг шинэчлэн батлах тухай | Д.ДОРЛИГЖАВ | |
| Нийслэлийн авто замын барилгын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай* | М.ЗОРИГТ | |
| Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай | Г.БАЯРСАЙХАН | |
| Бусад асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ | |
| Танилцуулах асуудал | ||
| УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах хууль, УИХ-ын тогтоолын төслийн талаар* | С.БАЯРЦОГТ | |
| Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай* | С.БАЯРЦОГТ |
|
Г.Заяа
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ