Галт тэргэнд дайруулж амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдөр гэмт хэргийн 198 шинжтэй үйлдэл бүртгэгджээ. Үүнээс 76 нь илрүүлсэн байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Төмөр замын 396-р км-н 5-р зуутад ачааны 2652 галт тэргэнд ЧД-17 хороонд оршин суух А / эр.37н/ дайруулж нас барсан гэх мэдээллийг 01-р сарын 16 нд авч төмөр зам дахь цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Мөн тус дүүргийн нэгдүгээр хороо “47-р байрны гадна автомашины хучлага хулгайлсан хүн барьлаа” гэсэн мэдээллийг 01-р сарын 16-нд авч шалгахад: Богд-Ар .. байрны ... тоотод суух Б /эр.43н/-гийн “Toyota Rav-4” автомашины хучлагыг Сэлэнгэ аймгийн харьяат Э /эр.30н/ нь согтуурсан үедээ хулгайлсныг илрүүлэн БГДЦХ-1 шалгаж байна.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ