Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн талаар дахин нэг баримт дэлгэгдлээ

"Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсны хэрэг олны анхаарлыг ихэд татаж байгаа. Уг хэрэгт энгийн иргэдээс УИХ-ын гишүүд хүртэл анхаарлаа хандуулан ажиглаж буй. Түүнийг гадны нөлөөтэй амиа алдсан хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ЦЕГ-аас мэдээлэл хийж, талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг амиа алдахдаа согтуу байсан. Мөн живж амиа алдсан гэж мэдээлсэн юм. Мөн амиа алдахаас өмнө хийсэн гэх гар утасны бичлэгийг нэг хүний дуу хоолой байсан гэж мэдэгдээд байгаа билээ.

ЦЕГ-ын энэхүү мэдээллийг иргэд ихэд бухимдангуй хүлээн авсан. Тэгвэл талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн талаарх дахин нэг бичлэг олон нийтэд цацагдлаа. Энэ нь Т.Лхагвасүмбэрэл агсан машиндаа ганцаараа байгаагүйг нотолсон бичлэг аж.

Бичлэгийг сайтар харвал, Т.Лхагвасүмбэрэл агсан автомашиныхаа арын хаалгаар буугаад, урд талаар нь тойрохдоо жолоочийн талд түр саатаад, хойд хаалгаар орж сууж байгаа нь хөлийнх нь дүрслэлээс харагдаж байна.

Энэ үед тэрээр Хөвсгөл рүү ганцаараа бус өөр хэн нэгэнтэй, эсвэл хэдэн хүнтэй хамт явж байсан гэж олон нийт таамаглаж байна.

Хэргийг ЦЕГ үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ