Хар тамхи хэрэглэсэн гэх прокурор Х.Тамирын хэргийг хянаж дуусчээ

Хар тамхи хэрэглэсэн хэргээр өнгөрсөн наймдугаар сард саатуулагдсан Тээврийн прокурорын хяналтын прокурор Х.Тамир болон түүний хамсаатан Б.Амарбаясгалан нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, Нийслэлийн прокурорт газарт шилжүүлсэн. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлсэнээр тэдний хэргийг хянаж дуусан шүүхэд шилжүүлэхэд бэлэн болгожээ.

Х.Тамир ньУИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн төрсөн ах.

Б.Амарбаясгалан нь ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан бөгөөд Х.Тамиртай их сургуулийн ангийн найзууд. Харин н.Сүхбаатар нь мөн адил хуулийн байгууллагад ажилладаг байсан бөгөөд тэрбээр хилээр хар тамхи оруулж гаргадаг тээвэрлэгч нэгэн байжээ.

Тэднийг өмнөд хөршөөс ирж буй “бараа”-гаа авахаар Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомт дээр очоод байхад нь цагдаагийнхан баривчилсан байдаг.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ