Амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн газраас зохицуулалт хийж байна. Тодруулбал, энэ сарын 30, ирэх сарын 6-ны Бямба гаригуудад улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн, нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны Ням гаригуудад улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд авто хөдөлгөөнд оролцох аж.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ