Л.Гансүх Улсын дээд шүүхэд ханджээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх Улсын дээд шүүхэд ханджээ. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэргээр буруутган анхан шатны шүүхээс 4.5 жилийн хорих ял оноосон. Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялыг хэвээр үлдээсэн юм. Тиймээс Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байгаа аж. Харин хэзээ хэлэлцэх эсэх нь тодорхойгүй. Хурлын тов хараахан гараагүй байгаа гэж баттай эх сурвалж мэдээлэв.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ