Хамгийн хүчтэй цохилт

Тулааны бүх урлагийн орчин үеийн олон тамирчин тоглох техникээ дээд зэргээр боловсронгуй болгохоормөрөөддөг байна.Олон тохиолдолд энэ ньхүчтэй бөгөөд зөв хийсэн цохилт юм. Харин зарим тамирчин“Нэг хүчтэй цохилт – нэг үхдэл” гэсэн бичигдээгүй хуулийг дагадаг байна.Энэ нь тун эвгүй сонсогдож байгаа ч, яалт ч үгүй үнэн юм. Үнэндээдэлхийд хамгийн хүчтэй цохидог хүнийг нэрлэх нь тун хэцүү, учир нь олонхи тохиолдолд цохилтын хүчийг хэн ч хэмждэггүй, хэрвээ хэмждэг бол, мэргэжлийн боксод л хэмждэг.
Тодорхой баримтыг нэрлэж, хэн хамгийн хүчтэй цохидогийг тодорхойлоход нэлээд хэцүү. Мэргэжлийн боксонд цохилтын хүчний хоёр шалгуурыг хэрэглэдэг.Нэг дэх нь, цохилтыннам цохих хүч бөгөөд хоёр дахь нь түлхэлттэй, гэнэтийн цохилт. Энэ хоёр цохилтыгбүрнээ адилхан хүчтэй хийж болох ч,практикт үр дүн нь огт өөр байж мэднэ.
Хамгийн хүчтэй цохилтын тухай сонирхолтой баримт
- Дунд зэргийн эр хүний цохилтыг хүч нь 100-гаас 200 кг-ийн хооронд хэлбэлзэнэ.
- Хүнд жингийн боксчны цохилтын хүч нь 1000 орчим килограмм байна.
- Дунд жингийн боксчин 200-300 килограммын хүчээр цохидог.
- Өрсөлдөгчөө муужируулахын тулднэг цохилтоор эрүү рүү ердөө л15 килограммын хүчээр зөв цохих хэрэгтэй гэнэ.
Тийнхүү яалт ч үгүй бүртгэгдсэн хамгийн хүчтэй цохилтын тухай асуултдаа эргэж оръё.Домогт боксчин Майк Тайсон энэ амжилтыг тогтоосон юм. Түүний цохилтын хүч 800 килограмм байжээ.Ийм хүчтэй цохилтоор өрсөлдөгчөө “унагах” төдийгүй, алж ч мэднэ гэдгийг тэмдэглэвэл зохилтой.Тайсон хүнд жингийн дэлхийн хамгийн залуу аварга юм. Боксчин 20 настайдаа энэ хэргэм цолыг авчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ