Анатомийн ховор гаж бие, эрхтэнтэй хүмүүс

Анатомийн хувьд маш гаж сонин бие, эрхтэнтэй хүмүүс үе үе төрж, улмаар судлаачдыг алмайруулж, ойр орчмын хүмүүсийг гайхшируулж байдаг. ХIХ зууны сүүлч – ХХ зууны эхэнд байсан ийм таван тохиолдлын тухай бид танилцуулж байна. Зарим нь тэднийг эрэмдэг зэрэмдэг гэцгээж, харин тэд өөрсдийгөө огт өөрөөр хардаг юм.Тэд бол өвөрмөц нөхцөлд аж төрөхөөс аргагүйд хүрсэн жирийн л хүмүүс.

1. Жан Либбера “Хоёр биетэй хүн” гэдгээрээ нэрд гарчээ

Цээж хавь руу нь орсон шимэгч-ихэр нь Жаныг ийнхүү ижилгүй нэгэн болгожээ. Энэ эрэгтэй цээжний рентген зургаас эмч нар 15 см-ийн тойрогтой ихрийн толгойг ч олж харжээ. Тэр ихрийнхээ өрөөснийг мөн жан гэж нэрлэсэн байна.

2. Франческо Лентинийг “Их Лентини” хэмээннэрлэж байжээ

Франческо бүрэн хэвийн ажиллагаатай гурав дахь хөлтэй байжээ. Энэ нь сиамын өрөөснийх нь хөл байсан байна. Италийн Сицили аралд төрсөн тэр АНУ-д амьдралынхаа ихээхэн хэсгийг өнгөрүүлж,циркийн манежид тоглохдоо,мэргэн цэцэн үг яриа, хөнгөн шаламгайгаараа үзэгч олны сэтгэлийгэзэмдэж байж. Лентенийн дөрвөн хүүхэд эв эрүүл байжээ.

3. Морис Тийе “Францын Сахиусан тэнгэр” гэдгээрээ бас нэртэйнэгэн байж.

Өнгөрсөн зууны эхээр Морис Америкийн Бостоны Реслингийн холбооны дүрмээр хүн жингийн дэлхийн хоёр аварга болж байсан байна.

Хүүхэд байхад нь эмч нар түүнд акромегали буюу яс нь томорч, зузаардагөвчтэйгэсэнонош тавьжээ.

Энэ нь дэвжээнд түүнийг аюултай өрсөлдөгч болгосон байна.

4.Фанн Миллс “Огойогийн том хөлт бүсгүй” гэдгээрээ цуутай юм.

Фанни “Милройн өвчин” гэгчээс үүдэлтэй хөлний аймшигтай хаванд шаналж байжээ. Түүний улсны урт нь 43 см-т хүрч байсан байна.

5. “Тэмцээ - бүсгүй” гэдгээрээ нэрд гарсан Элла Харпер дөрвөн хөллөж явдагаараа ийм хочавчээ.

Элла гайхалтай бөгөөд туйлын ховор согогтой төрсөн бөгөөдтүүний өвдөг нь арагшаа нугардаг байжээ.

Тэрээр цирктэй амьдралаа холбож, долоо хоногт 200 ам. доллар авдаг байсан байна. Тэр 1870 онд төрж, 51 настайдаа нас баржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ