Өмнөговь аймагт газар хөдөлжээ

Өмнөговь аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн нутаг /сумаас зүүн зүгт 31 км-т/ “Алгуй-Улаан цав” гэдэг газар /У-104045I00, Ө-440,60I00II/ өчигдөр /I.17/ 12:47 цагт 3.7 магнитутын газар хөдлөлт болсон тухайОдон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Онцгой байдлын ерөнхий газраас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Мандал-Овоо сумын сумын Засаг даргын тамгын газрын даргаЦ.Мөнхнасангаас тодруулахад "Ямар нэгэн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол байхгүй байна" гэж мэдээлсэн байна.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ